Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 1,9 – 4,6 градус, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Цэцэрлэг, Өлзийт сумдын нутгаар 0,2 -1,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0,5 - 0,9 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Тариат, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 1,4 градусаар хүйтэн, Эрдэнэмандал, Батцэнгэл, Цахир сумдын нутгаар 1,4 - 2,6 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Цэцэрлэг, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 3,0 - 9,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 -15,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Цахир, Булган сумдын нутгаар 12,0 – 17,0 градус, бусад сумдын нутгаар 6,0 – 11,0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 1,0 - 6,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Цэцэрлэг, Хангай, Жаргалант, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 12,0 – 19,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 - 26,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Төвшрүүлэх сумдын нутгаар 14,0 – 18,0 градус , бусад сумдын нутгаар 8,0 – 12,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 0,0 – 6.2 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Эрдэнэбулган сумын нутгаар 6,2 мм, хамгийн бага нь Цахир, Чулуут, Хангай сумын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Өлзийт, Хотонт, ӨндөрУлаан, Цэцэрлэг, Төвшрүүлэх, сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэбулган, Жаргалант сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9-17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Батцэнгэл сумын нутгаар секундэт 17 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Өндөр-Улаан сумын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1- 6 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байв. Төвшрүүлэх,Цэцэрлэг, Хангай, Өлзийт , Эрдэнэбулган, Хотонт сумдын сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 4 – 8 см, дундаж нягт 0,11 – 0,32 г/см3 байлаа. Бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 1- 3 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, өвс тэжээл худалдан авах , хужир шүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа